Жабчэ /Солонгос пүнтүүзтэй хуурга/

1

ОРЦ:

  1. Пүнтүүз - 250гр
  2. Үхрийн мах - 150гр
  3. Мөөг - 3-4ш
  4. Лууван - 1ш
  5. Улаан чинжүү - 1/2ш
  6. Ногоон чинжүү - 1/2ш
  7. Шар чинжүү - 1/2ш
  8. Бөөрөнхий сонгино - 1ш
  9. Ганжан цуу - 4 х/х
  10. Гүнжидийн тос - 3 х/х
  11. Элсэн чихэр
  12. Сахарын сироп
  13. Гүнжидийн үр

ХИЙХ АРГАЧЛАЛ:

2   

Үхрийн мах, лууван, мөөг, чинжүү, сонгиноо бүгдийг нэгэн жигд нарийн савхан хэрчинэ. Пүнтүүзээ Солонгосын нарийн ширхэгтэйгээс нь сонгон хэрэглээрэй.

3

Ганжан цуугаа мөн бэлдээд тавьчихна.

4

Мөөг, үхрийн махаа хольж бага зэрэг давс, хар перецеер амтлаад хэсэг хугацаанд амраана.

5

Луувангаа бага зэрэг тосонд хуурна. Бага зэрэг давс, хар перецээр амтлана. Амтат чинжүүнүүдээ мөн адил хуурна.

6

Сонгиноо мөн бага зэрэг тосонд хуурна.

7

Амрааж орхисон мах, мөөгөө шарна. Шарах явцдаа 1 х/х ганжан цуу, 1 ц/х сахарын сироп /байхгүй бол зөгийн балаар орлуулж болно/, 1ц/х элсэн чихэр /бор/, Гүнжидийн тос 1/2х/х хийж хуурна.

8   9

10   11

Пүнтүүзээ буцалж байгаа усанд хийж үргэлжлүүлэн 7-10 минут буцалгана. Болоод ирмэгц нь уснаас нь шүүж гаргаад хүйтэн усаар зайлалгүй шууд авч 1 х/х гүнжидийн тос, 2 х/х ганжан цуу, 2 ц/х элсэн чихэр хийж сайтар хутгана. 

12

Амталсан пүнтүүз дээрээ хуурч болгосон ногоо махаа хийнэ.

13

Шаардлагатай гэж үзвэл бага зэрэг цуу дахин нэмэж өгөөрэй.

14

Хольж хутгах явцдаа гүнжидийн үрнээсээ цацаж өгнө.

15

Бүгдийг сайтар хольж байх явцдаа амталж үзэж байх хэрэгтэй. Солонгос пүнтүүзтэй хуурга нь чихэрлэг талдаа амтагддаг. Давс хэрэглэхгүй байсан ч болно. Учир нь цуу маань хурц давсархаг байдаг.

16

17

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. Namara | 2012-01-23 16:06:12
энэ гоё шүү, өөрөө хийвэл гоё амттай болох болов уу?
2. jeju (зочин) | 2012-08-29 11:17:48
hool zaaj ogch bgaad bayrlalaa nadad neg guilt bn ta nadaa sormis yaj darhiig zaaj ogooch guya tanid ajiliin amimjilt hvseii

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.